Бидний хийж бүтээсэн ажлууд

  • 2002 оны 9 дүгээр сард авто сэлбэгийн танилцуулах үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулсан.

• . 2003 оны 12-р сард Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн Найдвартай Түнш” байгууллага өргөмжлөл авсан.

• 2004 оны 3-р сард мэдээллийн төвд Японы бүх төрлийн автомашины сэлбэгийн суурь үнэ бүхий задаргааны схем зурагтай автомашины үйлдвэрлэсэн он, эдийн дугаар тодорхойлох электрон каталогийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр сэлбэг зөрж ирэх явдал байхгүй болсон.

• 2004 оны 5-р сард МҮХАҮ-н танхимын гишүүн байгууллага болсон.

• 2005 оны 8 сард хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулсан “Хэрэглэгчийн Найдвартай бүтээгдэхүүн 2005” үзэсгэлэнгээс “VIC” бүх төрлийн шүүр “Хэрэглэгчийн Баталгаат бүтээгдэхүүн ” Алтан медаль хүртсэн.

• МҮХАҮ- ийн танхимаас зохион байгуулагдсан “Улаанбаатар түншлэл 2005”, “Импорт шоу 2005” зэрэг үзэсгэлэнд амжилттай оролцсон.

• 2006 оны 3, 7-р саруудад KYB компани болон KYB амортизаторын талаар сурталчлах үзэсгэлэн худалдааг бие даан зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн худалдааны үеэр 10 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдааг зохион байгуулсан.

• ТV-9 телевизийн “Гарц” нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр оролцож автомашин эзэмшигчдийнхээ техникийн мэдлэгийг өргөжүүлэхийн тулд Техникийн зөвлөлгөө буланг байнга ажиллуулахаас гадна 2006 оны 6 сард Япон улсын KYB INDUSTRY Co.,Ltd, EIKEN INDUSTRY Co.Ltd, Toyo Trading Co.,Ltd зэрэг компаниудаас шууд сурвалжлагыг хийж үйлдвэрийн техник технологи болон борлуулж буй бүтээгдхүүнийхээ талаар үнэн зөв мэдээллийг монголын нийт автомашин эзэмшигчдэд танилцуулах сурвалжлагыг хийж ирсэн.

• 2006 оны 10 сараас авто машин эзэмшигчдийн техникийн мэдлэгт нэмэр болох зорилгоор “Тэнхлэг зууч” сэтгүүлийн техникийн зөвлөгөө булангийн мэдээллийг бэлтгэн гаргаж байна.

• 2007 оны 04 сарын 09-16 нд бүх цэг салбарууд болон хамтран ажилладаг компаниуд дээр хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан

• 2008 оны 04 сарын 18 Механик инженерийн сургууль, Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан “Түлшний шууд цацалттай /GDI,DI,4D/ бензин хөдөлгүүрийн техникийн үйлчилгээ ,засвар оношлогоо ”сэдэвт онол практикийн бага хуралд тус компанийн захирал Г,Орхонтуяа “Шууд тэсрэлттэй GDI, D4 хөдөлгүүрт үүсч болох эвдрэлүүд” сэдвээр илтгэл тавьсан

• 2008.07.24 нд Тоормозны накладны MK Kashiyama коорпорац, “ОВК” пүршний Osaka Bane Inc компанийн төлөөлөгчидтэй хамтран монголчуудад болон авто сэлбэг худалдаалдаг компани хувь хүмүүс, төрийн байгууллагийнханд танилцуулах өдөрлөг зохион байгуулсан.

• 2009.11-р сард Япон улсын OSAKA хотод байрлах Osaka Bane Inc компанийн “ОВК” пүршний үйлдвэр,Шига мужид байрлах “Sankei industry” компанийн явах ангийн 555 брэндийн үйлдвэрүүд дээрээс сурвалжлага хийж ирсэн.Мөн энэ үер усны помп,чагтан гол үйлдвэрлэдэг “GMB” корпорац, авто машины ламп үйлдвэрлэдэг “KOITO” корпорац явах ангийн 5 бул үйлдвэрлэдэг “HDK” корпорац, автомашины DIAX үнэртэн үйлдвэрлэдэг DIA CHEMICAL үйлдвэрийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудийг зохион байгуулсан.

• 2010 оны 10 сарын 01 өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ГЕГ-н Гаалийн Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Хэлтэс ГЗУСА-тай хамтран “Хуурамч болон дуураймал барааг гаалийн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, жинхэнэ бараанаас ялгах, хуурамч сэлбэгийн хор хохирол ”сэдвээр сургалт зохион байгуулахад оролцлоо. · 2011 оны 10-р сарын 14-ны өдөр манай компаний хувьд мөн япон авто машин эзэмшигчидийн дунд нэгэн гол үйл явдал болсон нь "Форвард авто үйлчилгээний төв" буюу бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгосон төдийгүй тав тухтай орчинг бүрдүүлсэн цогц төвийг бид байгуулж үүд хаалгаа нээсэн юм.

Нэвтрэх хэсэг

Цаг агаар

Цагийн хуваарь:

 

Авто засварийн төв 09:00-18:30                /Өдөр бүр/

Дэлгүүр 09:00-18:30 /Өдөр бүр/

Санал асуулга

Танд манай сайт таалагдаж байна уу?

Таалагдаж байна - 31.3%
Маш их таалагдаж байна. - 25%
Үнэхээр сайн вэб байна - 0%
Дажгүй шүү - 12.5%
Боломжийн вэб байна - 12.5%
Хөөрхөн болжээ - 0%
Давгүй л вэб байна шүүдээ - 18.8%

Total votes: 16
The voting for this poll has ended on: 2-р сар 7, 2013

Өдөр тутмын мэдээ


 

"ХҮННҮ ГҮРЭН БАЙГУУЛЛАГДСАНЫ 2222" жилийн ой дээр BEST OF MONGOLIA олон нийтийн санал асуулгаар 2013 оны "ШИЛДЭГ АВТО ЗАСВАР"  ын газраар шалгарсаныг дуулгахад таатай байна. Танд бид аюул осолгүй хөдөлгөөн тав тухыг бэлэглэнэ.