Бидний онцлог

АВТО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Манай компанийн уриа бол “Техникийн дэвшилд хамтдаа “ гэсэн байдаг. Энэ нь авто машин эзэмшигчидтэйгээ хамт дэлхийн хөгжил дэвшлийн алхаатай хөл нийлүүлэн  алхаж  техникийн өргөн мэдлэгтэй  байна гэсэн үг юм.
Үүний тулд Авто мэдээллийн төвөөрөө дамжуулан  техникийн зөвлөгөө хэвлэн гаргахаас гадна  шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн олотуудаас байнга мэдээлж байдаг.
Мөн телевизийн “Гарц”,”Би жолооч” нэвтрүүлгийг ивээн тэтгэж “Текникийн зөвлөгөө”буланг байнга ажиллуулж байна.
“Тэнхлэг зууч ” сэтгүүлийн техникийн зөвлөгөө буланг эрхлэн гаргаж байна.                                                                                                                                                                                                                                                                       болоод машиныхаа техник үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүйгээс гадна хямдыг нь харж дуураймал бүтээгдхүүн авч тавьснаараа хэмнэсэн мөнгөнөөсөө хэд дахин илүүг төлөхөд хүрдгээ тэр бүр анзаардаггүй. Энэ нь харамч хүн 2 дахин  төлнө гэдэгтэй адилхан.                                                                              Иймд сэлбэг сонгож авахдаа  борлуулагчдын реклам, худал  үгэнд төөрөгдөлгүйгээр өөрийн мэдлэгт тулгуурлан сонгох өргөн боломж таньд байна.
Сэлбэгийн тухай  ерөнхий ойлголт
Авто машин эзэмшигдийн өмнө тулгарч байдаг нэгэн бэрхшээлтэй асуудал бол сэлбэг сонгож авах явдал юм.
Авто машин маань хэдэн мянган сэлбэгээс бүтдэг бөгөөд  зарим нэг нь тодорхой хугацаанд байнга солигдож байх шаардлагатай техник үйлчилгээний сэлбэгүүд байдаг.Эдгээрийг хугацаанд нь сольсноороо та авто машиныхаа эдэлгээний хугацааг уртасгаж байна гэсэн үг юм. Гэтэл эдгээр сэлбэгүүд маань  хэрэв дуураймал  байхын бол авто машины эдэлгээ уртсах биш харин бусад эд ангиудад эвдрэл учруулаад зогсохгүй зарим тохиолдолд таны болон бусдын амь насанд аюул учруулж болзошгүй юм.
Тийм болохоор та авто машиныхаа чухам аль сэлбэгийг заавал оргиналь буюу брэнд бүтээгдхүүнээр солих шаардлагатайг мэдэж байхад илүүдэхгүй.
Авто машины сэлбэгүүдийг гүйцэтгэж буй үүргээр нь дараахи байдлаар ангилна.
А..Хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг сэлбэг.Үүнд:    1.Жолоодлогын механизмийн сэлбэгүүд/Рулийн шарнирууд,хагас гол, 5 бул г.м/
2.Тоормозны системийн эд ангиуд /Наклад, тоормозны диск , дамжуулах хоолой  ажлын шингэн г.м/
3.Тулгуурын сэлбэг /Амортизатор,пүрш,тэнцүүлэгч,өндгөн тулгуур,дээд ,доод гар г.м/
4. Хүч дамжуулах ангийн сэлбэг /кардан гол,чагтан гол г.м/
Б.Хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөггүй сэлбэг. Жишээ нь:Гоёлын наалтууд ,кузовны сэлбэгүүд г.м/
В.Хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөггүй боловч дуураймал сэлбэг хэрэглэснээс болоод өндөр үнэтэй засвар хийхэд хүргэдэг сэлбэг./Кольц, гар бие,их бие,поршин,маслын шүүр г.м /
Эндээс харахад А болон В хэсэгт  оргиналь ба брэнд сэлбэгийг заавал хэрэглэх  шаардлагатай нь харагдаж байна.

Оргиналь ба брэнд бүтээгдхүүний тухай.
Оргиналь бүтээгдхүүн гэж сэлбэг дагнан үйлдвэрлэдэг үйлдвэрт нэр бүхий  фирмийн захиалгаар үйлдвэрлэгдэж авто машины угсралтын дамжлагад нийлүүлэгдэж буй сэлбэгийг хэлнэ.Эдгээр сэлбэгүүд нь чанарын хувьд адил боловч үнэ 2-3 дахин их байдаг.Жишээ нь: KYB –н амортизаторын үйлдвэрт хийгдээд TOYOTA-фирмийн MARK-II  авто машинд зориулан хийгдсэн амортизаторын  хувьд дараахи тэмдэглэгээ хийгдсэн байдаг
TOYOTA                Машины фирмийн нэр
ZA 24                      Үйлдвэрийн нууцлал буюу он сар өдөр
48510-53090.           Эдийн  дугаар /OEM  дугаар/
KYB                        Үйлдвэрлэгчийн нэр
Брэнд гэдэг бол дэлхийд болон тухайн улсдаа чанар нь танигдсан бүтээгдхүүн юм.
Брэнд сэлбэг  гэж тухайн үйлдвэрт  хийгдээд чанарын хувьд олон улсын  стандартыг  хангаж  дэлхийн түвшинд шалгагдсан  олны танил болсон бүтээгдхүүнийг хэлнэ.Жишээнь:
KYB корпорацийн Амортизатор дагнан үйлдвэрлэдэг KYB үйлдвэр гэхэд дэлхийн 60 оронд бүтээгдхүүнээ гаргадаг бөгөөд дэлхийн 4 авто машины 1нь KYB-н амортизатортай  байдаг бөгөөд өөрөөр хэлбэл дэлхийн бүх машины 1амортизатар нь KYB-н үйлдвэрийнх гэсэн үг юм.
341308                       KYB-н дугаар               
KYB                          Үйлдвэрлэгчийн нэр
 AG 06                       Үйлдвэрийн нууцлал буюу он сар өдөр
Япон авто машинтай ямар ч улсын автын зах зээлд ,дэлхийд шалгарсан чанартай  хэдхэн төрлийн японы брэнд бүтээгдхүүн хэрэглэгддэг.
Брэнд бүтээгдхүүний хувьд нэгэн дутагдалтай тал байдаг.
Энэ нь юу вэ гэвэл :Дуураймал бүтээгдхүүн борлуулагчид  нэрийг нь ашиглан их хэмжээгээр хийлгэн оруулж ирдэг.Хэдийгээр эдгээр бүтээгдхүүнийг гадна байдлаараа адилхан хийдэг боловч чанарын хувьд тухайн үйлдвэрийн технологийн түвшинд хүртэл хийж чадахгүй учраас эдэлгээний хугацаа богино байхаас гадна бусад эд ангид эвдрэл учруулдаг.
Тийм учраас брэнд бүтээгдхүүнийг дуураймлаас ялган худалдаж аваагүйгээс болж  тухайн бүтээгдхүүнийг их муу гэдэг ойлголт төрдөг.
Манай автын зах зээл дээр зарагдаж байгаа сэлбэгийн  бараг 80% нь дуураймал байхаас гадна хэний ч мэдэхгүй ,хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй сэлбэгийг брэнд хэмээн худлаа рекламдан хэрэглэгчдийг төөрөгдүүлэх явдал гарсаар байна.Иймд тухайн барааны тэмдэгтийг эзэмшигч компаниудаас худалдан авсан нь найдвартай.


АВТО СЭЛБЭГИЙН ТӨВ
Япон авто машин  эзэмшигчддээ зориулан авто машиныг эвдэрсэн хойно биш эвдрэхээс урьдчилан сэргийлж техник үйлчилгээний сэлбэгүүдийг байнга бэлэн байлгахыг эрмэлзэн ажилладаг. Бид техник үйлчилгээний  сэлбэгүүдийг байнга бэлэн байлгахаас гадна  бүх төрлийн япон авто машины бусад сэлбэгүүдийг  Токио хот дахь өөрийн компанийн төлөөлөгчөөрөө дамжуулан 7-14 хоногт  нийлүүлж байна. .
 Хэрэв та сэлбэг худалдан авах гэж байвал манайд хандахдаа авто машинтайгаа ирэх буюу боломжгүй тохиолдолд авто машиныхаа коподыг онгойлгоод рам дээр байрлах хөнгөн цагаан пайзан дээрхи өгөгдлийг бичиж ирээрэй хэрэв таны машины техникийн гэрчилгээн дээрхи арлын дугаар зөв бичигдсэн бол автомашины гэрчилгээг авч ирж болно.
Дэлхийн бусад орны нэгэн адилаар бид таньд  электрон каталогийн тусламжтайгаар таны машинд таарах сэлбэгийг  сонгож өгөх болно.
Сэлбэг сонгохдоо анхаарах зүйлүүд.

Шинжлэх ухаан техникийн эрин зуунд амьдарч байгаа энэ үед интернэт ашиглан аль ч улсын автын зах зээл дээр түгээмэл хэрэглэгдэж байгаа дэлхийн  брэнд болсон бүтээгдхүүнтэй танилцах  өргөн боломж таньд байгаа тийм болохоор өөрийн эзэмшиж байгаа авто машины сэлбэг ялангуяа таны амь насанд аюул учруулж болохуйц сэлбэгийг үнэн зөв сонгон авч өөрийн болон авто замаар зорчигчдийн  амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал зөвхөн таниас шалтгаална.
Монголчууд маань авьяас чадвар сайтай болохоороо аливаа зүйлийг өөрчлөн монголчлох дуртай байдаг.Гэвч сүүлийн үеийн техникүүд ялангуяа авто машин маань анх үйлдвэрээс гарахдаа бүх  эд ангиуд нь олон  жилийн туршилт шалгалт, техникийн ололт дээр тулгуурлан өөр хоорондоо зохицон хийгдсэн байдаг
Жишээ нь:гитар хөгжмийн  утас бүгд хөгтэй байж л сайхан аялгуу эгшиглэдэг. Үүнтэй адилаар авто машины эд ангиуд стандартын дагуу оргиналь сэлбэгээр бүрэн “хөглөгдөж “байж сая таныг хүссэн газарт тань аюулгүй, найдвартай хүргэж өгнө.Аль нэг нь алдагдвал үйл ажиллагаа доголдож үүргээ бүрэн гүйцэтгэж чадахаа больж аюулгүй байдал алдагдаж, сэлбэгүүдийн эдэлгээ богиносно гэдгийг байнга санаж явхад илүүдэхгүй.  
Манай  хүмүүсийн  дунд нэгэн буруу ойлголт байдаг энэ нь баталгааны хугацаатай л бол бүтээгдхүүн баталгаатай гэсэн буруу ойлголт авто машин эзэмшигчдийн дунд байдаг. Гэтэл зөвхөн хэлбэр дүрс,хайрцаг савыг дуурайлган хувийн үйлдвэрт технологийн дагуу биш хийсэн хуурамч сэлбэгийг баталгааны хугацаанд нь хууртагдан худалдаж авдаг.Мэдээж хуурамч барааны нас богино төдийгүй бусад сэлбэгтээ эвдрэл учруулдаг муу талтай.Жишээ нь: Монголчуудын хэлж заншсанаар TERANO-III машины урд амортизаторыг /дуураймал / худалдан авсан тохиолдолд 1-3 сар болоод эвдрээд зогсохгүй
амортизаторын таваг, гар г.м зүйл эвдэрч таньд 300-600 $ -н хохирол учирна.


Бидний борлуулж буй бүтээгдхүүн.
Манай компанийн хамт олон Эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө хичээн ажиллаж хэрэглэгч та бүхэндээ япон улсад үйлдвэрлэгдсэн оргиналь брэнд бүтээгдхүүнийг нийлүүлж байна.
Бид 2010 оныг, Япон улсын дэлхийд чанар нь танигдсан  6 том үйлдвэрлэгчийн дистрибьютор  болж шууд үйлдвэрээс нь нийлүүлж байгаа  амжилтаар угтлаа.
Тийм болохоор эдгээр бүтээгдхүүнүүд чанарын хувьд та бүхний шаардлагыг хангаад зогсохгүй  үнийн хувьд ч гэсэн бүрэн сэтгэлд тань нийцсэн байх болно.  
Ер нь япон улсын үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд”JAPA” буюу Японы авто сэлбэг үйлдвэрлэгчийн холбооны лабораторид шалгагдаж сертификат авсан байдаг учраас анх авто машинтайгаа ирдэг сэлбэгтэй чанарын хувьд адилхан учир эдэлгээний хугацаа зөвхөн эзэн таниас шалтгаална .

АВТО ЗАСВАРЫН ТӨВ

•    2003, 2010 онуудад автомашин эзэмшигчдийнхээ ажлыг хөнгөвчлөх, захиалсан сэлбэгийг хөнгөлттэй үнээр тавьж өгөх, сэлбэгийг технологийн дагуу угсарч найдвартай байдлыг хангах үүднээс Форвард авто засварын төв1,засварын төв 2 байгуулсан.
•    Тус төвд мэргэжлийн өндөр ур чадвартай инженер,механикууд ажиллаж байна.
•    Манай төв нь нэг ээлжиндээ нийт 10 машин хүлээн авах хүчин чадалтай.
.
•    Техник үйлчилгээний бүх ажлыг хийж гүйцэтгэнэ.
•    Тус засварын төв нь монголын болон олон улсын байгууллагуудтай гэрээтэй ажиллахын зэрэгцээ байнгын үйлчлүүлэгчдийнхээ авто машиных нь бүрэн бүтэн байдлын төлөө санаа тавин ажилладаг.


     

Нэвтрэх хэсэг

Цаг агаар

Цагийн хуваарь:

 

Авто засварийн төв 09:00-18:30                /Өдөр бүр/

Дэлгүүр 09:00-18:30 /Өдөр бүр/

Санал асуулга

Танд манай сайт таалагдаж байна уу?

Таалагдаж байна - 31.3%
Маш их таалагдаж байна. - 25%
Үнэхээр сайн вэб байна - 0%
Дажгүй шүү - 12.5%
Боломжийн вэб байна - 12.5%
Хөөрхөн болжээ - 0%
Давгүй л вэб байна шүүдээ - 18.8%

Total votes: 16
The voting for this poll has ended on: 2-р сар 7, 2013

Өдөр тутмын мэдээ


 

"ХҮННҮ ГҮРЭН БАЙГУУЛЛАГДСАНЫ 2222" жилийн ой дээр BEST OF MONGOLIA олон нийтийн санал асуулгаар 2013 оны "ШИЛДЭГ АВТО ЗАСВАР"  ын газраар шалгарсаныг дуулгахад таатай байна. Танд бид аюул осолгүй хөдөлгөөн тав тухыг бэлэглэнэ.