“Форвард моторс” ХХК-н түүх.

•    1999 оны 8-р сард Авто сэлбэгийн худалдаа, зоогийн газар, жолооны сургалт  явуулахаар байгуулагдсан.    
•    2003 оны 1-р сард Япон автомашинтай үйлчлүүлэгчиддээ оргиналь бүтээгдэхүүнээр түргэн шуурхай үйлчлэх зорилгоор өөрийн компанийн төлөөлөгчийг Токио хотод суулгасан.  
•    2003 оны 3-р сард Японы “Eiken Industries”  компанийн  VIC бүх төрлийн шүүрийг борлуулах албан ёсны дистрибьютер болсон.

                   Япон улс Shizuoka хот.                    

“Eiken industries”үйлдвэрийн захирал Toshihiro Miyamoto,                                                “VIC “брэнд фильтрийн“Eiken industries” үйлдвэр  дээр.

Гадаад худалдааны захирал Toshihiro Saito-н хамт 

•    2003 оны 8-р сард автомашин эзэмшигчдийнхээ ажлыг хөнгөвчлөх, захиалсан сэлбэгийг хөнгөлттэй үнээр тавьж өгөх, сэлбэгийг технологийн дагуу угсарч найдвартай байдлыг хангах үүднээс Форвард авто засварын төвийг байгуулсан.
•    2004 оны 1 сард Автомашин эзэмшигчдийнхээ техникийн ерөнхий мэдлэгт тус болох зорилгоор техникийн зөвлөлгөө өгөх Форвард авто мэдээллийн төвийг байгуулсан.
•    2005 оны 1 сард “VIC” брэнд шүүр нь Монгол улсын барааны тэмдгийн 5082 тоот гэрчилгээ авсан.

             
•    2006 оны 3-р сараас  Японы “KYB Industry” компанийн дэлхийн шилдэг брэнд болсон ISO9001 чанарын сертификат бүхий KYB амортизаторыг борлуулах албан ёсны дилер болж Японы Гифу хот дахь KYB – н амортизаторын үйлдвэрээс шууд нийлүүлэх болсон.


•    2006 оны 5-р сард KYB амортизатор нь Монгол улсын барааны тэмдгийн   гэрчилгээ авсан.
•    2006 оны 6 сард Японы Toyo Trading Co.,Ltd –тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.  


•    2006.08.07-нд Япон улсын “Sankei industry” компанийн явах ангийн 555 брэндийг монголд борлуулах албан ёсны дистрибьютор болсон.


•    2006.08.09-нд Япон улсын MK Kashiyama corporation-ын МК брэнд накладыг монголд борлуулах албан ёсны төлөөлөгч болсон.
•    2006.08.10-нд Япон улсын Osaka Bane Inc компанийн “ОВК” брэнд пүршийг борлуулах монгол дахь дистрибьютор болсон.  Эдгээр бүтээгдэхүүний Монгол дахь төлөөлөгч болсноор Монголын нийт Япон автомашин эзэмшигчдэд хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг сэлбэгийг үйлдвэрээс нь авах боломж нээгдэж байна.


2007 оны 04 сарын 09 нд МҮХАҮТанхим дээр KYB амортизаторыг Монголд борлуулах албан ёсны дистрибьюторын гэрээ зурагдсанаар дэлхийн хэмжээний корпарацийн албан ёсны дистрибьютор гэдэг хүндтэй бөгөөд эрхэм алдрыг хүртсэн.


•    2007 оны 04 сарын 23 нд  KYB амортизаторын барааны тэмдгийг эзэмших
      лицензийн гэрээнд гарын үсэг зурагдаж оюуны өмчийн хуулийн               дагуу      дуураймал бүтээгдхүүнээс хамгаалах эрх хүчин төгөлдөр болсон.

kayaba.JPG
•    “KAYABA”, “KYB”, “Excel-G”, “Gas-a-just”гэдэг нэрээр  Монгол улсын оюуны өмчийн газраас лиценз авсан бөгөөд ингэснээрээ монголд эдгээр нэрээр хуурамч амортизатор орж ирэх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.

VIC gerchilgee.jpg
•    2007 оны 7 сард Япон улсын  “Eiken Industries”  компани, “Sankei industry” компанитай лицензийн гэрээ байгуулж VIC бүх төрлийн шүүр болон явах ангийн 555 брэндийг монголд эзэмших эрхийн лицензийг  Монгол улсын оюуны өмчийн газраас авсан .

OBK.JPG

•    2007 оны 12 сарын 12 нд Оsaka bane ink компанийн “ОВК” брэнд пүрш монголд барааны тэмдгээ бүртгүүлж 6847 дугаарын гэрчилгээ авсан


•    2007 оны 12 дугаар сараас захиалгын сэлбэгийг түргэн шуурхай  нийллүүлэх зорилгоор Токио хот дах Камисато компанитай хамтран ажиллах болсон.

OBK.JPG
•    2008.08.21 нд “ОВК” пүршний  Osaka Bane Inc компанитай лицензийн гэрээ байгуулснаар “ОВК” брэндийг эзэмших  лицензийг Монгол улсын оюуны өмчийн газраас авсан .

•    2009 онд Эрдэнэт хотод өөрийн салбарыг нээн ажиллуулснаар Улаанбаатар хотын үнээр оргиналь сэлбэг худалдан авах боломж Эрдэнэтийн япон  авто машин эзэмшигчдэд нээгдлээ.
•    2009 онд Дархан хотын Анд авто сервистэй хамтран ажиллах гэрээ байгуулж оргиналь япон авто сэлбэгийг Дархан хотынхонд нийлүүлэхээр боллоо.

MK.JPG
•    2009.08.26 нд Тоормозны накладны  MK Kashiyama коорпорацтай лицензийн гэрээ байгуулснаар “MK” брэндийг эзэмших лицензийг Монгол улсын оюуны өмчийн газраас авсан .
•    2010 оны 1 дүгээр сард“KOITO” компанийн монгол дахь албан ёсны борлуулагч болсон.

•    2011 онд “GMB “компанийн монгол дахь албан ёсны борлуулагч болсон.

-    2013оны сүүлээр "ХҮННҮ ГҮРЭН БАЙГУУЛЛАГДСАНЫ 2222" жилийн ой дээр BEST OF MONGOLIA олон нийтийн санал асуулгаар "ШИЛДЭГ АВТО ЗАСВАР" цол өргөмжлөл гардан авлаа.

 

 

 

Бидний хийж бүтээсэн ажлууд

•    2002 оны 9 дүгээр сард авто сэлбэгийн танилцуулах үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулсан.

•    . 2003 оны 12-р сард Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн Найдвартай Түнш” байгууллага өргөмжлөл авсан.


•    2004 оны 3-р сард мэдээллийн төвд Японы бүх төрлийн автомашины сэлбэгийн суурь үнэ бүхий задаргааны схем зурагтай автомашины үйлдвэрлэсэн он, эдийн дугаар тодорхойлох электрон каталогийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр сэлбэг зөрж ирэх явдал байхгүй болсон.

•    2004 оны 5-р сард МҮХАҮ-н танхимын гишүүн байгууллага болсон.

•    2005 оны 8 сард хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулсан “Хэрэглэгчийн Найдвартай бүтээгдэхүүн 2005” үзэсгэлэнгээс “VIC” бүх төрлийн шүүр  “Хэрэглэгчийн Баталгаат бүтээгдэхүүн ” Алтан медаль хүртсэн.
•    МҮХАҮ- ийн танхимаас зохион байгуулагдсан “Улаанбаатар түншлэл 2005”, “Импорт шоу 2005” зэрэг үзэсгэлэнд амжилттай оролцсон.  

•    2006 оны 3, 7-р саруудад KYB компани болон KYB амортизаторын талаар сурталчлах үзэсгэлэн худалдааг бие даан зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн худалдааны үеэр 10 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдааг зохион байгуулсан.

•    ТV-9 телевизийн “Гарц” нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр оролцож автомашин эзэмшигчдийнхээ техникийн мэдлэгийг өргөжүүлэхийн тулд Техникийн зөвлөлгөө буланг байнга ажиллуулахаас гадна  2006 оны 6 сард Япон улсын KYB INDUSTRY Co.,Ltd, EIKEN INDUSTRY  Co.Ltd, Toyo Trading Co.,Ltd зэрэг компаниудаас шууд сурвалжлагыг хийж үйлдвэрийн техник технологи болон борлуулж буй бүтээгдхүүнийхээ талаар үнэн зөв мэдээллийг монголын нийт автомашин эзэмшигчдэд танилцуулах сурвалжлагыг хийж ирсэн.

•    2006 оны 10 сараас авто машин эзэмшигчдийн техникийн мэдлэгт  нэмэр болох зорилгоор “Тэнхлэг зууч” сэтгүүлийн  техникийн зөвлөгөө булангийн мэдээллийг бэлтгэн гаргаж байна.

•    2007 оны 04 сарын 09-16 нд бүх цэг салбарууд болон хамтран ажилладаг компаниуд дээр хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан

•    2008 оны 04 сарын 18 Механик инженерийн сургууль, Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн  холбооноос зохион байгуулсан “Түлшний шууд цацалттай /GDI,DI,4D/ бензин хөдөлгүүрийн техникийн үйлчилгээ ,засвар оношлогоо ”сэдэвт онол практикийн бага хуралд тус компанийн захирал Г,Орхонтуяа “Шууд тэсрэлттэй GDI, D4 хөдөлгүүрт үүсч болох эвдрэлүүд” сэдвээр илтгэл тавьсан
•    2008.07.24 нд Тоормозны накладны  MK Kashiyama коорпорац, “ОВК” пүршний  Osaka Bane Inc компанийн төлөөлөгчидтэй хамтран монголчуудад болон авто сэлбэг худалдаалдаг компани хувь хүмүүс, төрийн байгууллагийнханд танилцуулах өдөрлөг зохион байгуулсан.

•    2009.11-р сард Япон улсын OSAKA хотод байрлах  Osaka Bane Inc компанийн “ОВК” пүршний  үйлдвэр,Шига мужид байрлах  “Sankei industry” компанийн явах ангийн 555 брэндийн үйлдвэрүүд дээрээс сурвалжлага  хийж ирсэн.Мөн энэ үер усны помп,чагтан гол үйлдвэрлэдэг “GMB” корпорац, авто машины ламп үйлдвэрлэдэг “KOITO” корпорац явах ангийн 5 бул үйлдвэрлэдэг “HDK” корпорац, автомашины  DIAX үнэртэн үйлдвэрлэдэг DIA CHEMICAL үйлдвэрийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудийг зохион байгуулсан.

•   2010 оны 10 сарын 01 өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ГЕГ-н Гаалийн Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Хэлтэс ГЗУСА-тай хамтран “Хуурамч болон дуураймал барааг гаалийн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, жинхэнэ бараанаас ялгах, хуурамч сэлбэгийн хор хохирол ”сэдвээр сургалт зохион байгуулахад оролцлоо.

·   2011 оны 10-р сарын 14-ны өдөр манай компаний хувьд мөн  япон авто машин эзэмшигчидийн дунд нэгэн гол үйл явдал болсон нь  "Форвард авто үйлчилгээний төв" буюу бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгосон төдийгүй тав тухтай орчинг бүрдүүлсэн цогц төвийг бид байгуулж үүд хаалгаа нээсэн юм.

Нэвтрэх хэсэг

Цаг агаар

Цагийн хуваарь:

 

Авто засварийн төв 09:00-18:30                /Өдөр бүр/

Дэлгүүр 09:00-18:30 /Өдөр бүр/

Санал асуулга

Танд манай сайт таалагдаж байна уу?

Таалагдаж байна - 31.3%
Маш их таалагдаж байна. - 25%
Үнэхээр сайн вэб байна - 0%
Дажгүй шүү - 12.5%
Боломжийн вэб байна - 12.5%
Хөөрхөн болжээ - 0%
Давгүй л вэб байна шүүдээ - 18.8%

Total votes: 16
The voting for this poll has ended on: 2-р сар 7, 2013

Өдөр тутмын мэдээ


 

"ХҮННҮ ГҮРЭН БАЙГУУЛЛАГДСАНЫ 2222" жилийн ой дээр BEST OF MONGOLIA олон нийтийн санал асуулгаар 2013 оны "ШИЛДЭГ АВТО ЗАСВАР"  ын газраар шалгарсаныг дуулгахад таатай байна. Танд бид аюул осолгүй хөдөлгөөн тав тухыг бэлэглэнэ.